Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн зүүн бүсийн аймгуудаар ажиллаж байна. Өнгөрсөн хоёрдугаар сарын 6-ны өдөр Сүхбаатар аймагт ажиллаж, тус аймгийн Засаг даргын тамгын газар, Эрүүл мэндийн газар, Аймгийн нэгдсэн эмнэлэг, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын удирдлага, эмч ажилтантай уулзаж, эрүүл мэндийн салбарын нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлуудын талаар санал хүсэлтийг сонсов. Энэ үеэр аймаг, орон нутагт хэрэгжүүлэх томоохон хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөр, бодлого шийдвэрүүдийн талаар салбарынханд дэлгэрэнгүй танилцуулж, нээлттэй ярилцлаа.
















