ЭМЯ: Дөрвөн оюутан эдгэрч, ХӨСҮТ-ээс гарлаа


Эрүүл мэндийн яамнаас  коронавируст  халдварын нөхцөл байдлын талаар цаг үеийн ээлжит мэдээлэл хийж байна.  Эрүүл мэндийн яамны 24 цагийн 119 шуурхай утсанд 336  дуудлага иржээ.  Тус яамны 119 шуурхай утасны аппликэйшнд гадаадын 31 дуудлага иржээ. АНУ, Швед, Герман улсаас   иргэд  холбогдож коронавируст халдварын талаарх эмнэлзүйн зөвлөгөө мэдээлэл авчээ. Мөн  ЗӨСҮТ-ийн баг 180 хүний ачаа тээшид халдваргүйжүүлэлт хийсэн байна.
ЭМЯ-ны Тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.НАРАНГЭРЭЛ:
-Манай олон аймагтай хил залгаа Буриад, Эрхүү, Тува, Читад өвчлөлийн хурд эрчтэй тархаж байна. Хил залгаа Увс, Хөвсгөл, Сэлэнгэ, Дорнод аймгийн иргэд халдвараас сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлж сонор сэрэмжтэй байх хэрэгтэй. Онц шаардлагагүй бол хил орчмын бүс нутгаар явахгүй байхыг анхааруулж байна. Мөн амралтын газруудад зөвлөмж хүргүүлсэн. Амралтын газрууд хүнийг нэг өрөөнд бөөгнүүлэхгүй байх, нэг дор хүмүүсийг хоолны ширээнд бөөгнүүлэхгүй байх, ширээ хоорондын зайг 1.5 метрийн зай барих шаардлагатай. Хүн хүлээж авахын өмнө өрөөг сайтар цэвэрлэж халдваргүйжүүлэх ёстой.
ХӨСҮТ-ийн захирал Д.НЯМХҮҮ:
-2020 оны тавдугаар сарын 25-нд ХӨСҮТ, салбар лабораториудад нийтдээ 193 хүн шинжилгээ хийхэд, бүгд коронавирус илрээгүй. Мөн тандалтын зорилгоор 10 сорьц сонгон авч шинжлэхэд коронавирус илрээгүй. Дархан-Уул аймаг, Сэлэнгэ аймгуудад тусгаарлагдсан 103 хүний давтан шинжилгээгээр коронавирус илрээгүй. ХӨСҮТ-ээс  дөрвөн оюутан 42-43 хоногийн эмчилгээ хийгдэж, эдгэрч, дараагийн ажиглалт руу шилжлээ.скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post
  • Шинэ мэдээ