Тэгвэл Өвөрхангай аймгийн иргэд эрт илрүүлгийн үзлэг шинжилгээ, оношилгоонд идэвхтэй хамрагдаж байгаа бөгөөд 10 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар нийт 16051 хүн хамрагдсан байна.Үзлэгт хамрагдсан иргэдийн 2495 нь тав хүртэлх нас, 8626 нь 6-17 нас, 2585 нь 18-30 нас, 964 нь 31-45 нас, 922 нь 46-60 нас, 459 нь 61-ээс дээш насныхан байна. Энэ онд аймгийн нийт хүн амын 40 хувь буюу 47100 иргэнийг эрт илрүүлэгт хамруулах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа аж.