АМЬДРАЛ УРЛААЧ


  • Гэрэл зургийг unread.today сайт
Бидний цэл залуухан анд, иргэний нийгмийн хамтран зүтгэгч Гонгорын Батдорж 35 насандаа сайн сайхан нийгмийг хамтдаа бүтээх хүсэл эрмэлзлээ бидэнд гэрэлт хөшөө шиг үлдээгээд ертөнцийн мөнх бусыг үзүүллээ. Оюутан ахуй цагаасаа нийслэл хотоо хүн бүрт ээлтэй хот болгон хөгжүүлэх мөрөөдлөөр жигүүрлэж гэр хорооллыг нэг л өдөр цэвэр агаар сэнгэнэсэн хэн бүхэн амьдрахад таатай орчин болгоно хэмээн хүсэн тэмүүлдэг байв. Хог хаягдал, агаарын бохирдол, сургууль, цэцэрлэгийн хүрэлцээний эрс ялгаатай байдал гээд олон асуудалд оновчтой шийдэл хамтдаа эрэлхийлэхийг зорьж 2012 онд “Амьдрах орчны зураглалын төв” хэмээх байгууллагыг үүсгэн байгуулсан байдаг. Улаанбаатар хэмээх нэг хот байвч угтаа гэр хороолол, хотын төв нь эрс тэсийн туйл хоёр өөр ертөнц мэт өнгө ялгарч байгааг шүүмжилж Хоёр хотын цадиг хэмээх үзэсгэлэнг жил бүр дэлгэн түүндээ хотын амьдралын үнэн төрхийг зураглан харуулдаг байв. Тэрбээр хотод тулгамдаж буй асуудлуудтай нүүр тулж харах бүрдээ зорьж тэмүүлсэн хөгжлийг авчрахад авлига, явцуу ашиг сонирхол хамгийн их саад болж буйг шүүмжлэн, үүний эсрэг тэмцэх хамгийн оновчтой арга нь мэдээллээр зэвсэглэж хариуцлага шаардсан иргэний нийгэм гэж итгэн үүнийгээ хүмүүст таниулах, үзүүлэх, ойлгуулахын тулд улс төрчдийн эдийн засгийн хамаарал, төрийн тендерийн мэдээлэл зэрэг нээлттэй өгөгдлийг хайлт хийж хяналт тавихад хялбар болгосон нээлттэй мэдээллийн санг хөгжүүлж байсан билээ. Сайн хүү, сайн найз, сайн хань, сайн аав байсан түүний “Хотынхоо эзэн нь болцгооё!” хэмээн хэлсэн үг “Амьдралаа өөрсдийн гараар урлацгаая!” гэсэн сэтгэлийн дуудлагыг нь бүрэн илэрхийлнэ. Эртний Грекийн эмгэнэхийн оронд “Өөд болооч хүсэл тэмүүлэлтэй байсан уу?” гэж асуудаг заншлаар асуувал ”Тийм, тэр хүнд сайхан амьдрал урлах хүсэл тэмүүлэлт архитектор байсан” гэж хариулна. Ил тод нийгмийн төлөө хамтран зүтгэгч нөхдөөс нь…
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen

2 Сэтгэгдэл

  1. ff

    롤렉스 레플리카 시계 Echte Vacheron Constantin horloges (zoals de populaire Overseas of Patrimony) staan bekend om hun extreem dunne behuizing en verfijnde uurwerken. Veel replica's zijn merkbaar dikker omdat ze standaard automatische uurwerken gebruiken.

    Replica Patek Philippe watchesан хийцтэй Submariner загварууд зөвхөн хар өнгийн хүрээтэй байсан бол 16610LV нь брэндийн албан ёсны өнгө болох ногоон өнгийг шингээсэн анхны ган загвар болж, олон арван жилийн турш үргэлжилсэн консерватив уламжлалыг

  2. hgjk

    Omega-ийн хуулбар цагТэнцвэртэй жин, эвтэйхэн хийцтэй тул өдөр тутам зүүхэд тун таатай мэдрэмж төрүүлдэг. Илүүдэл чимэглэлээс татгалзсан, дэгжин бөгөөд өөртөө итгэлтэй дүр төрхийг бүрдүүлдэг тул найдвартай,relojes falsos omega олон талт хэрэглээтэй, сонгодог хэв маягийг эрхэмлэгчдэд нэн тохиромжтой сонголт юм. horloge replica omegaАжил хэргийн уулзалт, аялал эсвэл оройн арга хэмжээ гээд ямар ч нөхцөлд дэгжин загвар, цагийг тод харах боломжоороо таны дүр төрхийг чимэхээс гадна цаг сонирхогчдын өндрөөр үнэлдэг техникийн дээд зэргийн чанарыг ч мөн хадгалсан байдаг.orologi in replica​ rolex

Next Post
  • Шинэ мэдээ