ОХУ-ыг дэмжиж санал өгч буй 13 улс нь ямар улс орнууд вэ?


НҮБ-ийн Ерөнхий Ассемблейн Онцгой чуулган хуралдаж ОХУ-ын зүгээс Украины эсрэг үйлдэж буй түрэмгийлэл, газар нутгийг нь хүчээр нэгтгэн авч буй явдлыг буруутгасан НҮБ-ийн тогтоолын төслийг хэлэлцэж эхэллээ.

Хуралдааны явцад хэлэлцэх асуудал, санал хураалт явуулах журмын талаар 2 удаа санал хураалт явуулсан.

Эхний удаад Албани улсын гаргасан саналын дагуу санал хураалтыг илээр явуулах нь зүйтэй гэдэг саналыг 107 улс дэмжиж, 13 улс татгалзаж, 39 улс санал хураалтад оролцоогүй. Дараагийн ОХУ-ын гаргасан саналын дагуу санал хураалтыг нууцаар явуулах эсэх асуудлаар санал хураахад 13 улс дэмжиж, 109 улс татгалзаж, 37 улс түдгэлсэн байна.

Үүний дараа хэлэлцэж буй асуудлын талаар гишүүн орнууд тус тусын байр суурийг илэрхийлж үг хэлж эхэлсэн.

Маш олон улс орон ОХУ-ын түрэмгийллийг буруутган, НҮБ-ийн дүрэм журмыг сахин мөрдөх ёстой гэсэн байр суурийг илэрхийлж байна. Ерөнхий Ассмблейн Онцгой чуулганы хуралдаан Лхагва гаригийн өглөө үргэлжлэн хуралдахаар тогтож завсарлалаа.

ОХУ-ыг дэмжиж санал өгч буй 13 улс нь ямар улс орнууд вэ? (буюу дайн түрэмгийллийг дэмжиж буй улс орнууд) ОХУ, Иран, Куба, Умард Солонгос, БНХАУ, Египет, Чад, Эритрэй, Ливан, Никарагуа, Төв Африкийн БНУ, Сири, Судан ажээ!
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post
  • Шинэ мэдээ