Оросын агаарын довтолгоо Украины эрчим хүч, усан хангамжийн дэд бүтцэд цохилт өгчээ

Даваа гарагт Оросын арми Украины томоохон хот руу пуужингийн цохилт өгсөнөөр эрчим хүч, усан хангамж тасалджээ. Нийслэл Киев хотын захирагч Виталий Кличкогийн мэдээлснээр айл өрхүүдийн 40 хувь усгүй болж, 270,000 өрхийн цахилгаан тасарчээ. Черкасск, Кировоградын төвийн бүс нутаг, Харьковын зүүн бүс, Зафорижжийн өмнөд бүс нутаг дахь чухал дэд бүтцэд халдсан тухай мөн мэдээлсэн байна.

Халдлагын улмаас улсын хэмжээнд 13 хүн шархадсан тухай Украины тал мэдээлсэн бол цэргийн хяналт, эрчим хүчний системд цохилт өгсөн бүх байгаа оносон хэмээн ОХУ мэдэгдэв.

Уг довтолгоог өнгөрсөн амралтын өдөр Оросын байлдааны хөлөг онгоц руу халдсаны хариу үйлдэл гэж ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин даваа гарагт мэдэгдсэн юм.

Орой шинэчилсэн мэдээллээр Оросын талаас нийтдээ 55 пуужин харвасны 45-ыг нь устгаж чадсанаа Украины зэвсэгт хүчин мэдээлсэн байна.
 скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post
  • Шинэ мэдээ