Б.Ууганбаяр: Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд ирсэн бүх жолоочоос шинжилгээ авахаар болсон


Улсын Онцгой Комиссын Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. 
ШУУД ҮЗЭХ: 

УОК-ын Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр "Гадаадаас иргэдээ татах ажиллагаатай холбоотойгоор гадаад улсад байгаа иргэдээс их хэмжээний өргөдөл ирж байна. Өргөдлийг хүлээн авч, дүн шинжилгээ хийх ажлын хэсгийн бүрэлдэхүүн нь тагнуул, цагдаагийн байгууллагын хяналтан дор ажиллаж байна. Өргөдлийг зөвхөн Шуурхай штабад ирүүлнэ үү. Үүнд Шуурхай штаб болон Консулын газарт хамтран дүн шинжилгээ хийж байгаа.
Өөр газарт хаяглан хүргүүлэх, албан газрын үүдэнд бөөгнөрөл үүсгэхгүй байхыг хүсье" гэв. 
Түүнчлэн тэрбээр ОХУ-тай хиллэдэг Алтанбулаг боомтоор орж ирж буй олон улсын ачаа тээвэрлэн авчирч буй жолооч бүрээс шинэ коронавирус илрүүлэх шинжилгээ авах болжээ. 
Энэ талаар УОК-ын Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр "Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суман дээр ирсэн монгол, гадаад бүх жолоочоос шинжилгээ авахаар болсон. Шинжилгээний хариу СӨРӨГ гарвал Улаанбаатар хот руу хөдөлгөөн үйлдүүлнэ. Харин хариу ЭЕРЭГ гарсан тохиолдолд Сэлэнгэ аймагт тусгаарлах арга хэмжээг үе шаттайгаар авна" гэлээ.скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen

1 Сэтгэгдэл

  1. sd

    LV-ийн дуураймал цүнхHermès-ийн хамгийн алдартай бөгөөд түгээмэл хэрэглэгддэг арьснуудын нэг болох энэхүү төрөл нь нас бие гүйцсэн бухын арьснаас гаралтай бөгөөд байгалийн гаралтай, бөөрөнхий хэлбэрийн ширхэгтэй бүтэцтэй. Celine-ийн дуураймал цүнхЭнэ нь хэт зөөлөн ч биш, хэт хатуу ч биш, тэнцвэртэй мэдрэмж төрүүлэхийн зэрэгцээ зөөлөн гялбаатай байдаг. Маш бат бөх, зурагдах болон чийгэнд тэсвэртэй шинж чанартай. Олон жил хэрэглэсэн ч хэлбэрээ алддаггүй тул Birkin болон Kelly цүнхний анхан шатны сонголт болдог. Хэдийгээр маш бат бөх ч гэсэн харьцангуй хүнд, зөөлөн арьс бөгөөд удаан хугацаанд хэрэглэхэд цүнх нь чөлөөт, энгийн бөгөөд хуучны хэв маяг бүхий өвөрмөц дүр төрхтэй болдог.Balenciaga-ийн дуураймал цүнх

Next Post
  • Шинэ мэдээ