Зураг (Улаанбаатарын цагираг замын орчим орой гарсан замын хөдөлгөөн): Yaan / Wikimedia Commons, CC BY-SA 3.0
Прокурорын байгууллагаас “Зөрчлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан”-д бүртгэгдсэн Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлд заасан “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих” зөрчлийн гаралтыг судалж, Улсын Ерөнхий Прокурорын Газар дүнг мэдээллээ.
Энэ оны аравдугаар сарын 30-ны байдлаар нийт 7.8 сая зөрчил бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад хоёр дахин нэмэгдсэн байна.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн нийт 7,861,373 зөрчилд шийтгэл оногдуулжээ. Үүнээс шүүх 25,415 зөрчилд, эрх бүхий албан тушаалтан 7,835,958 зөрчилд шийтгэл оногдуулсан байна.
Зонхилон үйлдсэн зөрчлийг авч үзвэл:
Эдгээр гурван төрлийн зөрчил хамгийн өндөр хувийг эзэлж байгааг Улсын Ерөнхий Прокурорын Газраас мэдээллээ.
скачать dle 12.0