Баруун эх үүсвэрээс төвлөрсөн системд ус нийлүүлж эхэлснээр нийслэл усны хомсдолд орох хугацаа 2050–2055 он хүртэл сунгагдлаа

Зураг (Туул гол)

Зураг (Туул гол): Orgio89 / Wikimedia Commons, CC0

АНУ-ын Мянганы сорилтын корпорацын буцалтгүй тусламжаар баригдсан Улаанбаатар хотын усан хангамжийн Баруун эх үүсвэрийг төвлөрсөн сүлжээнд холбож, ус нийлүүлж эхэллээ.

Ус Сувгийн Удирдах Газрын дарга Ц.Төрхүү энэ тухай мэдээлэхдээ Баруун эх үүсвэр нь нийслэлд ч, Монгол Улсын хэмжээнд ч хамгийн том эх үүсвэр гэдгийг онцолжээ. Түүний хэлснээр энэ эх үүсвэр төвлөрсөн системд холбогдсоноор нийслэлчүүдийн хоногт хэрэглэх ус нэмэгдэж, 2028 он гэхэд усны хомсдолд орохооргүй болж, энэ хугацаа 2050–2055 он хүртэл сунгагдсан байна.

Нийслэлчүүд хоногт дунджаар 190–210 мянган шоо метр усыг ундандаа хэрэглэдэг. Шинэ эх үүсвэр ашиглалтад орсноор хоногт 350–360 мянган шоо метр усыг нийлүүлэх инженерийн шийдэл бүрдсэн гэж Ц.Төрхүү тайлбарлав.

Баруун эх үүсвэрээс ус дамжуулах ф700–1000 мм голчтой 9 км шугамыг арваннэгдүгээр сарын 2-ны өглөө Улаанбаатар хотын ус хангамжийн төвлөрсөн сүлжээнд холбож, өдөрт 14 мянган шоо метр ус нийлүүлж эхэлсэн байна.

Ц.Төрхүү мөн 2050–2055 он хүртэл гүний усыг ашиглах ч гадаргын усыг Улаанбаатарчуудад нийлүүлэхээр ажиллаж байгаагаа хэлжээ. Үүний тулд Туул усан сан цогцолборыг барих ТЭЗҮ-ийг боловсруулан Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яаманд хүлээлгэж өгсөн байна. Өөрөөр хэлбэл 2050 онд гадаргын усны хэрэглээнд шилжих инженер, дэд бүтцийн шийдлүүдийг гаргаж байгаа аж.

скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post
  • Шинэ мэдээ