Музейн гадна талыг Итали гэрлээр гэрэлтүүлж, “Чойжин ламын сүм” шинэ төрхтэй болжээ

Зураг (Чойжин ламын сүм музей): Dan Nevill / Wikimedia Commons, CC BY 2.0

Монголын урлагийн зөвлөл “Бурхдыг гэрэлтүүлж, өв соёлоо хамгаалъя” төслийг санаачилж, “Чойжин ламын сүм” музейн гадна гэрэлтүүлгийг шинэчилжээ. Музейн гадна талд 270 орчим гэрлийг шинэчилж, шинээр суурилуулсан байна.

Итали гэрэлтүүлэг, нарийн зураг төсөв

Монголын урлагийн зөвлөлийн гүйцэтгэх захирал, төслийн удирдагч О.Одгэрэл “Чойжин ламын сүм” музейн гадна талыг Итали улсын iGuzzini брэндийн соёлын өв, түүхэн дурсгалт барилга байгууламжийг гэрэлтүүлэх зориулалттай гэрлээр тохижуулсныг хэлсэн. Мөн тус брэндийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч “Аззурра” ХХК-тай хамтран гэрэлтүүлгийн зураг төсөв, төсвийг нарийвчлан боловсруулж, төслийг хэрэгжүүлсэн гэж тэрбээр ярьсан.

Төслийг гүйцэтгэгч “Смарт энд Симпле” ХХК-ийн үүсгэн байгуулагч А.Давхарбаяр “Энэхүү гэрэлтүүлэг нь музейн барилгын архитектурын нарийн хийц, бүтээц бүрийг илүү тодотгож, өмнө нь гэрэлд харагддаггүй байсан хэсгүүдийг ил гаргаж байгаагаараа онцлог. Мөн олон жилийн түүхтэй дурсгалт барилгын өнгө, будагт сөрөг нөлөө үзүүлэхгүй байхаар гэрэлтүүлгийн тусгалыг шийдсэн” гэв.

Музейн тухай

“Чойжин ламын сүм” музей 100 гаруй жилийн түүхтэй бөгөөд хоёр га талбайд байрладаг байна.

Нийслэлийн бусад ажил

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хэвлэлийн хэлтсийн мэдээлснээр нийслэлээс түүхэн дурсгалт газар, олон жилийн түүхтэй барилга байгууламжийн өвөрмөц хийц, онцлогийг хадгалан хамгаалах, сэргээн засварлах ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна. Үүний хүрээнд Дамбадаржаалин хийдийн сэргээн засварлалтын ажлын зураг төсвийг боловсруулах, Гандан орчмын газрыг чөлөөлж, ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлууд үргэлжилж байна.

скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post
  • Шинэ мэдээ